“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан хятад иргэнтэй тохирч, хүний биед хорт хавдар үүсгэгч барьцалдуулагч бодисыг худалдан авахыг завджээ

 

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролджээ.

Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлжээ. Албаныхан хэргийн газар дээр очиж гэмт үйлдлийг таслан ийнхүү зогсоожээ.

Хэрэв тухайн барьцалдуулагч бодисыг улсын хилээр нэвтрүүлж, улмаар “Тавантолгой түлш” ХХК-д хүлээн авч, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж иргэдэд нийлүүлсэн бол Улаанбаатар хотод амьдардаг 1,5 сая иргэний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн бодит аюул учрах байжээ.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen