Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаана.
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 06:00–20:00 цагийн хооронд:
- Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
- Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
- Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
- Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:
- П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.