Хятад улс Тайванийн эргэн тойронд 100 хөлөг онгоц байршуулав

Хятад улс Тайванийн эргэн тойронд 100 хөлөг онгоц байршуулав

 

Хятад улс Трампыг АПЕК-ийн чуулганд хүрэлцэн ирэхийн өмнө Тайвань болон Номхон далайн баруун хэсэгт 100 гаруй хөлөг онгоц байршуулжээ. Энэ нь тус улсын хамгийн өргөн хүрээтэй тэнгисийн цэргийн байршуулалтуудын нэг болж байна.

Мөн эдгээр онгоцноос албан ёсоор зарлалгүйгээр хэдэн өдрийн турш сургуулилалт хийжээ.

Сургуулилалтад Хятадын Зүүн, Хойд, Өмнөд бүсийн командлалын тэнгисийн цэргийн хүчнүүд оролцжээ. Арваннэгдүгээр сарын 3-нд Номхон далайн баруун хэсэгт 100 гаруй хөлөг онгоц бүртгэгдсэнээр сургуулилалт оргил үедээ хүрсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө Тайванийг тойрон бараг 50 нисэх онгоц илэрсэн аж. Мөн Хятадын Ардын чөлөөлөх армийн хамгийн дэвшилтэт нисэх онгоц тээгч Фүжянь хөлөг баазаасаа хөдөлсөн нь Дайны судалгааны хүрээлэнгийн хиймэл дагуулын зурагт хийсэн шинжилгээгээр тогтоогджээ.

Хятад улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн Тайванийн эргэн тойронд "Justice Mission" сургуулилалтыг хийж байв. Энэ удаагийн сургуулилалт Өмнөд Хятадын тэнгисээс эхлээд Номхон далайн баруун хэсэг хүртэл илүү өргөн газар нутгийг хамарсан байна.

Сургуулилалт Хятадын Коммунист намын аравдугаар сарын 26-29-нд болсон Тавдугаар бүгд хурлын үеэр эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр тус сургуулилалт ирэх долоо хоногт Хятадын өмнөд хэсэгт болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө болсноороо онцлог байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: The Telegraph

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen