"Тусламжийн хонх" төсөл, яаралтай тусламжийн дуудлагын төхөөрөмжийг танилцууллаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, тулгамдаж буй асуудлаар тайлан мэдээлэл сонслоо.
Улмаар “Гранд Эмбер Групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй яаралтай тусламжийн дуудлага өгөх цэг байгуулах “Тусламжийн хонх” төсөлтэй танилцсан юм. Энэхүү төслөөр танилцуулагдаж буй төхөөрөмж нь иргэд гудамж, олон нийтийн эзэмшлийн талбайд гэмт хэрэг зөрчилд өртөх, осол аваар гарах, аюултай нөхцөл байдалтай тулгарсан үед цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж, тусламж авах боломжийг бүрдүүлэх юм.
Төслийн хүрээнд нэвтрүүлж буй төхөөрөмж нь SOS товчлуур, дууны холбоо, өргөн өнцгийн камер, гэрлэн дохиололтой бөгөөд иргэн товчлуурыг дарснаар цагдаагийн шуурхай төвтэй шууд холбогдох аж. Инноваци шингэсэн бүтээгдэхүүн, шинэ технологид суурилсан гарааны бизнес эхлүүлж буй залуустай иргэдийн аюулгүй байдал, цагдаагийн алба хаагчдын ачааллыг хөнгөлөх, нийгэмд гарч буй гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэхэд олон улсад хэрэгжиж буй төслүүдийг нээлттэй ярилцсан уулзалт боллоо.