Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нарын албан тушаалтныг чөлөөллөө
![]()
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар:
- Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах
- УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн санаачлан боловсруулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн санаачлан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл
- Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах зэрэг 20 асуудал хэлэлцэж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал, Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өглөө.
Ирэх долоо хоногт хэнд ямар хариуцлага тооцсон талаар нээлттэй мэдээлнэ. Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөлж байна.
Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өглөө. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхардаг байж болохгүй.
Төрийн алба бол эрх мэдэл эдлэх газар биш, иргэдэд үйлчлэх газар. Хариуцлага тооцохдоо хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Харин хууль зөрчсөн хэнийг ч хамгаалахгүй гэв.