Завхан аймгийн ихэнх суманд цас орж, томоохон даваануудад халтиргаа үүсжээ


Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар цас орсны улмаас Загастай, Ганц, Солонготын зэрэг томоохон даваануудад халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр арваннэгдүгээр сарын 3-нд Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм цас орох төлөвтэй байсан бөгөөд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг урьдчилан анхааруулжээ.
Мөн цаг агаарын урьдчилсан төлөвөөр Завхан, Заг, Байдраг голын эх орчмоор шөнөдөө -19…-24 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна.
Иймд тус аймгийн нутаг дэвсгэрээр, ялангуяа уулын даваа болон өндөрлөг хэсгүүдээр зорчиж буй жолооч нар дараах зөвлөмжийг анхаарахыг зөвлөж байна.
-Замын нөхцөлд тохируулан хурдаа багасгах
-Тээврийн хэрэгсэл хоорондын зайг барих
-Өвлийн дугуй, тоормос болон автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах
-Цаг агаар, замын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авахЖолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen