Аргагүй хамгаалалтын хүрээнд резинэн сумтай буу хэрэглэсэн


Амралтын өдрүүдэд цахим орчинд “цагдаагийн алба хаагч иргэн рүү гал нээсэн” гэх мэдээлэл тархсантай холбогдуулан албаныхан тайлбар өглөө. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүрэг-ийн 1-р хороо, 23 дугаар сургуулийн орчимд согтуу хүмүүс маргалдаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу очсон алба хаагчид дөрвөн иргэн маргалдаж, нэг нь газарт унасан байдалтай байсныг таслан зогсоохоор хууль ёсны шаардлага тавьжээ. Гэвч иргэд шаардлагыг удаа дараа биелүүлээгүй бөгөөд нэмэлт эргүүл ирэх үед цагдаагийн алба хаагчид руу халдсан байна. Үүний улмаас холбогдох хуулийн дагуу өөрийгөө хамгаалах зорилгоор нэг удаа резинэн сумтай буу хэрэглэсэн бөгөөд тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ.

Одоогоор уг хэргийг зөрчлийн болон эрүүгийн хуулийн хүрээнд шалгаж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдэлд хэрэг үүсгэн шалгалт явуулж байна. Иргэний зүгээс одоогоор гомдол гаргаагүй байна.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen