Суурь тэтгэвэр гэж юу вэ, хэмжээ нь яагаад өөр өөр байдаг вэ?



2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмад настнуудын үндсэн тэтгэвэр дээр улсын төсвөөс олгох 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр нэмж олгоно.
Суурь тэтгэврийг эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн иргэдэд олгох бөгөөд хэмжээ нь тухайн хүний ажилласан жил болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамаарч өөр өөр байна. Насны шаардлага хангаагүй бол тухайн насанд хүрсэн өдрөөс суурь тэтгэвэр авах эрх үүснэ.
Тусгай зохицуулалт: Эхнэр, нөхөр хоёулаа суурь тэтгэврийн насанд хүрсэн бөгөөд аль нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн хүнд нь суурь тэтгэврийг 50 хувиар нэмэгдүүлж олгоно. Энэ зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 15-аас дээш жил хамт амьдарсан бөгөөд хоёулаа суурь тэтгэвэр авагч байсан байх шаардлагатай.
Улсын төсвийн тодотголд 2026 оны сүүлийн хоёр сарын суурь тэтгэвэрт 196.3 тэрбум төгрөг, 2027 оны төсөвт 1.2 их наяд төгрөг тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen