Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

ӨМӨЗО-ны Тунляо хотын Хүрээ хошууны Тамын Цагаан элсэн цөлд, Бээжин–Өвөр Монголын хамтын ажиллагааны хүрээнд баригдсан Жишин орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк нь өндөр ургац, өндөр үр ашигтай ухаалаг хөдөө аж ахуйн бааз болон хувирч, экологийн хамгаалалт, хөдөөгийн сэргэлтийг зэрэг хангах үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк нь Бээжин–Өвөр Монголын хамтын ажиллагааны хүрээн дэх хөдөөгийн сэргэлтийн гол төслүүдийн нэг бөгөөд нийт ойролцоогоор 5.1 га талбайг хамардаг. Үүний гол бүсэд ойролцоогоор 3.3 га талбай бүхий ухаалаг хүлэмж байрладаг. Орон нутгийн хуурай, усны хомсдолтой уур амьсгалын нөхцөлийг шийдвэрлэхийн тулд тус парк нь уур амьсгалыг автоматаар хянах систем, ус, бордооны нэгдсэн систем, биологийн аргаар хортон шавьжтай тэмцэх, зөгийгөөр тоос хүртээх зэрэг орчин үеийн хөдөө аж ахуйн технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр уламжлалт газар тариалалттай харьцуулахад усны 90 гаруй хувийг хэмнэж, усны нөөцийн ашиглалтыг мэдэгдэхүйц сайжруулан, тариалангийн хөрсний бохирдлоос үр дүнтэй сэргийлж, ус хэмнэсэн, экологийн цэвэр тариалалтыг хэрэгжүүлж байна.
Технологийн чадавхыг нэмэгдүүлснээр тус парк нь өндөр чанартай улаан лоолийн арав гаруй сортыг амжилттай тариалж, жилийн үйлдвэрлэл нь 560 тонноос даван, жилийн үйлдвэрлэлийн өртөг нь 13 сая юаньд хүрчээ. Бээжин–Өвөр Монголын хамтын ажиллагаа, түгээлтийн системд тулгуурлан тус паркийн жимс, хүнсний ногоог Бээжин дэх Шунь-И хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний урьдчилсан агуулахаар дамжуулан түгээж, “агуулах, үзэсгэлэн худалдаа, борлуулалт, түгээлт”-ийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлдэг. Энэ нь ложистик, агуулахын зардлыг 40 хувиар бууруулж, хүргэлтийн хугацааг нэг өдрөөр богиносгон, өндөр чанартай, элсэн хөрсөнд тариалсан улаан лоолийг Бээжингийн зах зээлд шууд нийлүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Үүний зэрэгцээ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк нь орон нутгийн тариаланчид, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, ойр орчмын 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган, нэг хүнд ногдох сарын дундаж орлогыг бараг 4000 юаниар нэмэгдүүлсэн байна. Хөдөө аж ахуйн технологийн тогтмол сургалтаар дамжуулан тариаланчид, малчдыг уламжлалт ажил эрхлэлтээс шинэ төрлийн аж үйлдвэрийн ажилчин болгон төлөвшүүлж байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Бээжин–Өвөр Монголын хамтын ажиллагаагсайжруулан, Баруун Ляохэ голын сав газрын хөдөө аж ахуйн өөрчлөлт, шинэчлэл, экологийн цогц засаглалд хүчтэй түлхэц болжээ.
Нялх суулгацыг сонгон авч байна
Жимс, хүнсний ногоо хурааж байгаа нь

Савлаж баглан тээвэрлэж байна



Редактор : Х.АРВИНТАЛ
Зохиогч: МӨНХЧУЛУУ
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen