Агаарын чанарыг мэдээлэх самбартай боллоо


Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэх, мэдээллэх журмыг БОАЖС-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар баталсан. Энэхүү журмаар Агаарын чанарыг Агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилан ангиллын түвшин тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон. Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харуулсан мэдээллийн самбарыг Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа. Улаанбаатар хотын агаарын чанарыг үндсэн 6 үзүүлэлт болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2,5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үзүүлэлтүүдийг энэхүү гэрэлт самбараар үзүүлэх юм.
Цаг уур, орчны шинжилгээний газар

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen