Нийслэлийн газрын сонсголоор Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарын газрын асуудлыг хөндөх үү?



УИХ-ын 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн чуулганаар 1992–2025 онд нийслэлд олгосон газрын асуудлыг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах тогтоол батлагджээ. Тус хороог УИХ-ын гишүүн Ц.Баатархүү даргална.
Сонсголоор нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, газрын олголтын хууль ёсны байдал болон ил тод байдлыг шалгахаар төлөвлөжээ.
Харин нийслэлийн газрын асуудлыг олон жил дагасан маргаантай нэрс, газар олголтын шийдвэрүүдийг бодитоор хөндөхгүй бол энэ сонсголын үр дүн юу байх вэ?
Б.Наранхүү, М.Энхболд нарын нэрийг холбон нийслэлийн газрын наймааны талаар олон жилийн турш шүүмжилж ирсэн. Мөн Х.Бат-Эрдэнийн хөрөнгө, газар эзэмшилтэй холбоотой асуудлыг ч олон нийт анхаарч ирсэн. Эдгээр нь сонсголоор баримтад тулгуурлан шалгаж, бодитой хариулт өгөх шаардлагатай асуудлууд юм.
Хэн ямар шийдвэрээр, ямар үнээр, ямар зориулалтаар нийслэлийн үнэ цэнтэй газрыг авсан бэ? Тэр газрууд цааш хэрхэн шилжсэн бэ?
Энэ асуултад баримт, гэрээ, газрын бүртгэлээр хариулж чадвал нийслэлийн газрын 30 гаруй жилийн түүхийн олон эргэлзээ тайлагдах боломжтой.
Газрын сонсгол нэр төдий болж өнгөрөх үү, эсвэл газар олголтын ард байсан шийдвэр, эрх ашиг, хариуцлагыг ил гаргах уу гэдгийг олон нийт хүлээж байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen