"ОХУ Трампын зарласан хэлэлцээрийг юман чинээ тоогоогүй"

"ОХУ Трампын зарласан хэлэлцээрийг юман чинээ тоогоогүй"

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Зеленскийг гоочлох нь ихсээд буй. Хамгийн сүүлд л гэхэд тэр "Украины ерөнхийлөгч Зеленскийтэй учраа олох нь Путинтэй харилцахаас ч хэцүү юм" гэж хэлсэн билээ. Түүнчлэн Украины армийн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсан явдлыг ичгүүртэй гэж тодорхойлжээ. АНУ хэдхэн өдрийн өмнө ОХУ-тай дизель түлшний импортын гэрээ байгуулсныг энд онцлох хэрэгтэй болов уу. Үүний зэрэгцээ Украинд "Starlink"-ийн үйлчилгээ тасалдсан нь байлдааны талбарт төвөгтэй нөхцөл байдал үүсгэснээр Вашингтон, Киевийн харилцаа сайнгүй байна.

Трампын хүсэлтийн дагуу Украин эрчим хүчний байгууламжуудад өгөх цохилтоо гурван өдрийн турш зогсоосон боловч аравдугаар сарын 15-ны Пүрэв гаригаас эргэн сэргээжээ. Учир нь ОХУ хэзээ ч цохилтоо зогсоогоогүй гэж Зеленский тайлбарлаж байгаа юм.

Зеленский Трампын сүүлийн шүүмжлэлүүдэд ямар нэг тайлбар тавьж, хариулт өгөөгүй ч гэлээ Брюссельд айлчлан ирэхдээ "жинхэнэ удирдагчдад" талархал илэрхийлэхээ мартсангүй.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэ үеэр "Бид мэдээж ерөнхийлөгч Трампын эрчим хүчний гал зогсоох хэлэлцээрийг дэмжсэн. Гэвч Орос тэр хэлэлцээрийг юман чинээ тоохгүй байгааг харлаа. Тиймээс Орост авах хориг арга хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэжээ.

Харин Европын зөвлөлийн дарга Антонио Коста Украинд үзүүлэх тусламжаа зогсоох цаг биш, Оросын хоригийг ч сулруулах цаг биш гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Европын холбоо Украины санхүүжилт, тусламжийг голчлон хэлэлцэж байна. Урсула фон дер Лейен уулзалт эхлэхийн өмнө Зеленскийд "ОХУ эрчим хүч, усны байгууламжуудыг устгахыг хичээж байна. Гэхдээ бид Украины талд зогсоно. Өмнөх өвлүүдэд ямар байсан яг түүн шигээ Украиныг дэмжинэ" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen