АНУ-д Монгол залуу хүргэлтийн жолоочийг буудаж, гар буугаар толгой руу нь цохисон хэрэгт холбогджээ

АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт хоол хүргэлтийн жолооч руу буудаж, гар бууны бөгсөөр толгойг нь цохисон хэрэг гарчээ. Уг хэрэгт Монгол Улсын 33 настай иргэн Х холбогдон баривчлагдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.
Мэдээллээр, хэрэг аравдугаар сарын 12-нд гарсан бөгөөд Uber Eats үйлчилгээний хүргэлтийн жолооч захиалгаа хүргэснийхээ дараа тухайн хаяг руу буцаж очжээ. Улмаар гэрт байсан эмэгтэйн утасны дугаарыг асууснаас маргаан үүсэж, улмаар жолооч руу буудаж, гар бууны бөгсөөр толгойг нь цохисон гэх мэдээлэл байна.
Мөн цагдаагийн байгууллага сэжигтний гэрт нэгжлэг хийх үеэр мансууруулах бодис байж болзошгүй бодис болон их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсэн гэж мэдээлжээ.
Хэрэг одоогоор шалгагдаж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн Х-ийн гэм буруу шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn