“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төв вокзалын баруун талд байрлах 2 280 м2 /хуучнаар 1000 машины зогсоол/-той талбайг хүнсний ногоо борлуулах зориулалтаар түрээслүүлнэ.
Шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа | 2026.08.24-ний 17:00 цаг |
| Баримт бичиг хүлээн авах хаяг | Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах газрын 122 тоот |
| Шалгаруулалтын баримт бичиг нээх хугацаа, байршил | 2026.08.25-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах газарт |
| Талбай, эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 10 000 000 төг |
| Түрээслэгчийг шалгаруулах ажиллагаа | Ирүүлсэн баримт бичиг, материалыг комисс хянан үзэж эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу дүгнэнэ. |
| Оролцогчдын заавал бүрдүүлэх ёстой баримт бичиг | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээслэгчийн танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл; Санхүүгийн чадварыг нотлох баримт ( хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт). Сонгон шалгаруулалтад оролцогч нь түрээсийн 1 сарын төлбөрийн доод хэмжээ болох 10 000 000 төгрөгийг “УБТЗ” ХНН-ийн дараах дансанд байршуулж, төлбөр төлсөн баримтыг сонгон шалгаруулалтын баримтын хамт ирүүлнэ. -Банк: ХХБанк -Дансны нэр: МЗХНН УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ -Дансны дугаар: 405011128 -Мөнгөн дүн: 10 000 000 төгрөг |
Талбайн план зургийг ubtz.mn веб сайтанд байршуулсан болно.
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН