Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно, дараа нь гэм буруутай этгээдээр төлбөрийг нөхөн төлүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин, ОХУ-ын Эрхүү мужид үүссэн байж болзошгүй халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хурал зарлаж, чиглэл өглөө. Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно. Годрон өвчний вакцин үйлдвэрлэх санхүүжилт, малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Дараа нь гэм буруутай этгээдээр төлбөрийг нөхөн төлүүлнэ. Мал, амьтны гоц халдварт годрон өвчний тархалтыг зогсоох, бусад аймаг, суманд тархахаас сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.