Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчин бүртгэгдэж, хорио цээр тогтоолоо

Баян-Өлгий аймаг болон Ховд аймаг дахь зарим суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж, урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Албаны мэдээллээр өвчилсөн малуудыг устгалд оруулж, халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна. Одоогоор 100 орчим үхрийг устгалд хамруулсан бөгөөд голомтын бүсэд мал, мах, түүхий эдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.
Мэргэжлийн байгууллагууд малчид, иргэдийг малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.
Шүлхий өвчин нь туурайт малын дунд хурдан тархдаг, эдийн засгийн өндөр эрсдэлтэй халдварт өвчин тул сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай байна.