Азийн наадмын жүдо бөхийн -66 кг жинд К.Ёолк аваргалж, алтан медаль хүртлээ


Айчи-Нагояа-2026: Азийн XX наадмын жүдо бөхийн -66 кг- ийн жинд барилдсан К.Ёолк түрүүлж, Азийн аварга боллоо. Ингэснээр Азийн наадмын жүдо бөхийн найм дах аварга болж байна. 

Өдгөө 26 настай К.Ёолк эхний тойрогт Афганистаны Хикматуллах Рахмани, Тажикистаны Нурали Эмомали, Казахстаны Гусман Кыргызбайев нарыг дараалан ялаад алтан медалийн төлөө Абдурахим Нутфиллоевыг буулган авлаа.

К.Ёолк Айчи-Нагояа 2026: Азийн наадмын Монголын баг тамирчдын дөрөв дэх медаль, нийт Азийн наадмын Монголын баг тамирчдын 28 дахь алтан медальтан болов. 

Тэрбээр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. 

К.Ёолк -60 кг-аас жин өгсөж, тэгш дүүрэн барилдсаар Азийн наадмыг өнгөллөө. Нагояа хотод Монгол Улсын төрийн дуулал эгшиглэлээ.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen