Айчи-Нагояа 2026: К.Ёолк, Г.Наранцэцэг нар цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа

“Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк Афганистаны Хикматулла Рахманиг ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр барилдааны явцад вазари, юүко үнэлгээгээр тэргүүлсээр өрсөлдөгчөө цэвэр ялжээ. Шөвгийн наймд К.Ёолк өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны Ази тивийн аварга Тажикистаны Нурали Эмомалитай барилдана.
Эмэгтэй жүдочдоос тэмцээний салхийг хагалж татамид гарсан Тбилис, Антальягийн Их дуулгын аварга, ОУХМ Ганбаатарын Наранцэцэг өрсөлдөгч Тажикистаны Алия Муминоваг 46 секундэд иппон буулгалаа.
Хагас шигшээд ОУХМ Г.Наранцэцэг өнгөрсөн оны Улаанбаатар, Парисын Их дуулгын аварга Японы Мицуки Кондотой хүч үзнэ.
ОУХМ К.Ёолк
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо