Монголбанкны хуримтлагдсан алдагдал ₮7.5 их наяд хүрчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал тэргүүтэй гишүүд Монголбанкинд ажиллаж, 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн талаар мэдээлэл сонслоо.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төслийг танилцуулахдаа үнэ тогтворжуулах бодлого болон ипотекийн зээлтэй холбоотой үйл ажиллагаанаас үүдсэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал ₮7.5 их наяд хүрснийг мэдээлэв.
Мөн Монголбанк дунд хугацааны стратегиа анх удаа баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт тавьжээ.
Уулзалтаар ипотекийн зээлийг Монголбанкнаас өөр байгууллагад шилжүүлэх эсэх, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах, Оюутолгойн асуудлаар өгсөн чиглэлийн хэрэгжилт, төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Б.Заяабал шаардлагатай тохиолдолд Валютын зохицуулалтын тухай хууль зэрэг хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, ажлын хэсэг байгуулах боломжийг мөн хөнджээ.