Нийслэлийн торгууль, хүүгийн орлого 2021 онд 40 тэрбум байсан бол 2026 онд 449 тэрбум төгрөгт хүрэхээр төсөвлөжээ

Нийслэлийн торгууль, хүүгийн орлого 2021 онд 40 тэрбум төгрөг орчим байсан бол 2026 онд 449 тэрбум төгрөгт хүрэхээр төсөвлөсөн гэх мэдээлэл анхаарал татаж байна.
Өөрөөр хэлбэл, торгууль, хүүгийн орлогын төлөвлөгөө таван жилийн хугацаанд 11 дахин өсөхөөр байгаа гэсэн үг.
Иргэн замын хөдөлгөөний болон бусад зөрчил гаргасан бол хуулийн дагуу торгуулиа төлөх үүрэгтэй. Гэхдээ үүнтэй адил төр, нийслэл ч иргэдээс төвлөрүүлсэн мөнгөнийхөө зарцуулалтыг тодорхой, ойлгомжтой тайлагнах хэрэгтэй.
Тухайлбал, 449 тэрбум төгрөгийг яг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, хаана, ямар ажилд зарцуулах, тухайн зарцуулалтаар ямар бодит үр дүн бий болох нь иргэдэд ил тод байх шаардлагатай.
Иргэдээс торгуулиа хугацаанд нь төлөхийг шаардаж байгаа бол төсөвт төвлөрсөн их хэмжээний торгуулийн орлогын зарцуулалтыг мөн адил нээлттэй мэдээлэх нь төрийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх нэг чухал нөхцөл юм.
Торгууль бол зөвхөн орлого биш. Иргэдийн төлсөн мөнгийг яаж зарцуулж, ямар үр дүн авчирсныг төр тайлагнах нь өөрөө хариуцлага юм.
Б.Зул
www.BOLOD.mn