БНСВУ-ЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД "УБДС" ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбоо нь 2018 оноос хойш хамтын ажиллагаатай, эв санааны нэгдэлтэй ажиллаж, харилцан төлөөлөгчөө урьж, туршлага солилцож ирсэн билээ.
Эрчим хүчний салбарын хөгжлөөрөө Зүүн өмнөд Азидаа тэргүүлдэг тус улсын Цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбоо нь нийт 100 мянга орчим гишүүнчлэлтэй томоохон байгууллага юм.
”УБДС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал Вьетнам улсын Цахилгаан эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улс болон БНСВУ-ын ҮЭ-ийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад талархал илэрхийлэв.










Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen