Н.Учралын хамаарал бүхий сургууль, цэцэрлэгүүд 8.3 тэрбум төгрөгийн хувьсах зардал авчээ


АН-ын Олон нийттэй харилцах нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж мэдээлэхдээ, Ерөнхий сайд Н.Учралтай хамаарал бүхий сургууль, цэцэрлэгүүд сүүлийн гурван жилд улсын төсвөөс нийт 8.3 тэрбум төгрөгийн хувьсах зардал авсан гэж мэдэгдлээ.
Түүний мэдээлснээр, үүнээс 6.5 тэрбум төгрөг нь “Тэмүжин”, “Гоц жаалууд”, “Тэмүжин анд” зэрэг цэцэрлэгт, нэг тэрбум төгрөг нь “Их засаг” лицей сургуульд, 1.8 тэрбум төгрөг нь “Их засаг” их сургууль болон “Рояал Академи”-д олгогдсон байна.
Мөн Г.Лхагвадорж АН-ын дарга О.Цогтгэрэлтэй холбоотой мэдээллийг тайлбарлаж, Л.Энх-Амгалан сайдыг сөрөг хүчинд чиглэсэн худал мэдээлэл тараасан гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen