Европын Холбоо, Канадын шинэ эвсэлд дөрвөн улс нэгджээ


БРЮССЕЛЬ, 2026 оны есдүгээр сарын 22 /Kazinform/. Европын Холбоо /ЕХ/, Канад улс “Олон талын оролцоо, олон улсын эрх зүй, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх түншүүд” /P4M/ гэдэг нэртэй олон улсын шинэ эвсэл байгуулахаар бэлтгэж байна. Уг санаачилгыг мягмар гарагт Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр танилцуулах аж.ЕХ, Канадаас гадна Бразил, Кени, Энэтхэг, Австрали улсууд уг санаачилгад нэгджээ. Эвсэл нь нээлттэй бүтэцтэй байх бөгөөд цаашид бусад улс орон нэгдэх боломжтой.
Энэхүү санаачилгад оролцогчид олон улсын хамтын ажиллагаа, НҮБ-ын үүргийг бэхжүүлэхийн зэрэгцээ хиймэл оюун, уур амьсгалын өөрчлөлт, цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна. Түүнлчэн улс төрийн өөр өөр уламжлалтай улс орнуудын хооронд “гүүр тавих” шаардлагатай гэж үзэж байгаа аж.Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, уламжлалт олон улсын хамтын ажиллагааны механизмууд хямралтай тулгараад буй үед энэхүү шинэ эвсэл бий болж байна. Их гүрнүүдийн санал зөрөлдөөний улмаас хамтын ажиллагаа нь улам бүр хүндрэх болсон G20 буюу “Хорийн бүлэг”-ийг уг эвсэл цаашид орлох хувилбар болж магадгүй байна. Өмнө нь ЕХ-ноос Канадыг тус холбооны түүхэн дэх анхны “түнш гишүүн улс” болохыг санал болгосон юм. Ингэснээр эдийн засаг, технологи, эрчим хүч, батлан хамгаалах салбарт онцгой нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадтай харилцаагаа ойртуулж буйтай нь холбогдуулан ЕХ-той хийх худалдааг зогсоож болзошгүй гэж сүрдүүлжээ. 

Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen