Улсын сургууль нь сурах бичиггүй байхад хувийн сургуульд 7 тэрбум ₮ зарцуулах уу?


“Сурах бичиггүй улсын сургууль байхад хувийн сургуулиудад 7 тэрбум төгрөг зарцуулах нь боловсролын тэгш бус байдлыг төр өөрөө бий болгож байна”

2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал боловсролын салбарын төсвийг хурцаар шүүмжиллээ. Тэрбээр улсын сургуулиуд сурах бичгийн хүрэлцээгүй байхад хоёр хувийн сургуульд тоног төхөөрөмжийн зардалд нийт 7 тэрбум төгрөг, мөн зарим хувийн сургуулийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн нь ямар үндэслэлтэйг асуув.

Харин Боловсролын яамнаас уг хоёр сургуульд тоног төхөөрөмжийг түр ашиглуулна, харин Хан-Уул дүүргийн хувийн сургуулиудын зардлыг нэмэгдүүлсэн нь тухайн бүсэд улсын сургууль байхгүйтэй холбоотой гэж тайлбарлав.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen