ИНЕГ-ын даргаар томилогдсон Г.Батбаяр ажлаа хүлээн авлаа


Зам, тээврийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Э.Төрбаярыг ажлаас чөлөөлөх тухай” Б/04, “Г.Батбаяраар албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/05 дугаар тушаал тус тус гарсантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16.40 цагт Иргэний нисэхийн ерөнхий газрын 204 тоот хурлын танхимд хүлээлцүүлэв.
Ажил хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүнийг Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга З.Туяа ахалж, гишүүдэд Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын дарга Ө.Мөнгөнжигүүр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Батчимэг нар хүлээлцүүлсэн ба Иргэний нисэхийн ерөнхий газраас Дэд дарга Ц.Бат, Төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга П.Ганболд, Агаарын навигаци, аэродромын стандартын газрын дарга С.Булганцэрэн нар болон тус газрын нийт ажилтнууд байлцав.
Э.Төрбаяр нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа дурдаад, энэ хугацаанд дэмжиж ажилласан ИНЕГ-ын удирдлагын баг, хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, шинээр томилогдсон ИНЕГ-ын дарга Г.Батбаярт цаашдын ажилд үйлст нь өндөр амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen