БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 10 аймгийн дулааны станцын төслийг эрчимжүүлнэ



Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзлаа.
Монгол, Солонгосын стратегийн түншлэл өнөөдөр зөвхөн улс төрийн түвшинд биш, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар тэлэх ёстой.
2025 онд Сөүл хотод “Чухал ашигт малтмал ба уул уурхайн хөрөнгө оруулалт” форумаар хамтран хэрэгжүүлэхээр ярьсан ажлууд бодит үр дүнд хүрсэн.
Чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лаборатори нээгдсэнд баяртай байна.
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, банк санхүү, эрүүл мэнд, цахим шилжилтийн хамтын ажиллагааг урагшлуулахад талаар санал солилцлоо.
"ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд Банк, санхүү, зөвшөөрөл, дүрэм журам, хууль, эрх зүйн чөлөөлөлт хийж байна.
Өргөн мэдүүлсэн бизнесийн эрх чөлөөний хуулиар гадны банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк манай улсад үйл ажиллагаа явуулах боломжтой.
Солонгосын Засгийн газраас энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
2019 онд эхэлсэн ч зогссон 10 аймгийн дулааны станцын төслийг эрчимжүүлэхээр тохиров.
Мэдээллийн технологи, цахим шилжилтийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдлээ.
Хоёр улсын иргэд виз харилцан хөнгөлөх, бусад асуудлаар харилцан ойлголцов.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen