“Дэлхийн олон туйлт байдлыг дэмжих болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааны тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл” гаргажээ


БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5-р сарын 20-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийж, хоёр тал “Дэлхийн олон туйлт байдлыг дэмжих болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааны тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл” гаргажээ.



Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, БНХАУ болон Оросын Холбооны Улс нь урт удаан түүх, соёл иргэншилтэй, НҮБ-ын үүсгэн байгуулагч гишүүн орон, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд олон туйлт ертөнцийн чухал хүчин, дэлхийн хүчний тэнцвэрийг хадгалах, олон улсын харилцааны системийг сайжруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэдэг гэжээ.


Хамтарсан мэдэгдэлд хоёр тал өнгөрсний хамтарсан мэдэгдлүүдийн үзэл баримтлалыг мөрдөн, шинэ хамтарсан мэдэгдлийг гаргаснаа тодорхойлж, Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш олон улсын байдал болон хүчний тэнцвэрт байдал хурдацтай өөрчлөгдсөн. Хоёр тал олон улсын нийгэмлэгийг тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг дэмжих, илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог багтаасан шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохын тулд дараах үндсэн зарчмуудыг баримтлахыг уриалж байна, тухайлбал: Нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих. Аюулгүй байдал, тэгш байдал, хуваагдашгүй байдлыг дэмжих. Олон улсын харилцааны ардчиллыг дэмжих бөгөөд дэлхийн засаглалын тогтолцоог сайжруулахыг дэмжих. Дэлхийн соёл иргэншил, үнэт зүйлсийн олон янз байдлыг дэмжих зэрэг болно гэсэн байна.

Хоёр тал олон туйлт ертөнц, илүү шударга шинэ төрлийн олон улсын харилцааг бий болгох нийтлэг алсын харааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэж мэдэгдэлд мөн тэмдэглэжээ.

Г.Бямба

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen