Барилгын ажилд оролцож байсан 15 настай хүүхэд хананд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ



Тодруулбал, БГД-ийн 15-р хороо, 3-4 дүгээр хороололд байрлах “Кимбаб Чонгүг” хоолны газрын засварын үеэр барилгын хана нурах үед цагийн ажил хийж байсан 15 настай хүү дарагдан нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэхдээ, дуудлагыг тавдугаар сарын 18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.
Хөдөлмөрийн хууль болон холбогдох журмаар насанд хүрээгүй хүүхдийг барилгын салбарт ажиллуулахыг хориглодог юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen