Улсын хилийн бүсэд хууль зөрчин газар олгосон гэх “Смарт эко транс” компанийн хэрэгт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан холбогдов


Хууль зүй, дотоод хэргийн сайд Энхбаяр
саяхан Засгийн газрын хуралдаанд Гашуунсухайт боомт болон хилийн бүс дэх газар олголт, нүүрс тээвэр, төрийн өмчийн авто замын ашиглалттай холбоотой ноцтой зөрчлийн баримтуудыг танилцуулж, холбогдох материалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч болон хууль хяналтын байгууллагад шилжүүлсэнээ мэдэгдсэн. Түүний хэлснээр нийт найман зуун дал гаруй хуудас бүхий нотлох баримтыг Авилгатай тэмцэх газар болон прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд “энэ хавар халуухан хавар болно” хэмээн онцолсон юм.
Шалгалтаар Смарт Эко Транс компанид Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах болон нүүрс тээвэрлэх эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байж болзошгүй нөхцөл илэрчээ. Анх жолоочгүй тээврийн туршилтын зөвшөөрөл олгосон боловч бодит байдалд жолоочтой болон жолоочгүй тээврийг хослуулан ашиглаж, Хоёр мянга хорин гурван оноос хойш нийт арван тав аравны таваас арван тав аравны зургаан сая тонн нүүрс тээвэрлэн хоёр жилийн хугацаанд ерэн тав аравны долоон тэрбум төгрөгийн ашиг олсон байж болзошгүй дүн гарсан байна.
Мөн тус компани Цагаанхад–Гашуунсухайт чиглэлийн арван ес аравны хоёр километр төрийн өмчийн авто замыг ашиглан тариф тогтоож орлого төвлөрүүлсэн, Хоёр мянга хорин хоёроос хоёр мянга хорин таван оны хугацаанд хилийн бүсэд албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй асуудал хөндөгдөв. Шалгалтаар улсын хилийн тэг аравны есөөс хоёр аравны таван километр зурваст хамаарах боомтын орчимд нийт гучин дөрвөн мянга хоёр зуун хорин долоон га газрыг Засгийн газрын ерэн тав, гурван зуун дөчин ес болон хоёр мянга хорин таван оны хоёр зуун жаран хоёр дугаар тогтоолуудаар олгосон нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ.
Энэхүү асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд асан Оюун-эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Нямбаатар нарыг шалгуулахаар материалыг шилжүүлсэн нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж эхэлсэн.
Харин “Смарт Эко Транс” компани хоёр мянга хорин зургаан оны хоёр дугаар сарын арван нэгэнд гаргасан мэдэгдэлдээ төслөө тухайн үеийн хүчин төгөлдөр хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн, хууль зөрчөөгүй гэж тайлбарлав. Тус компани цар тахлын онцгой дэглэмийн үед арван хоёр сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж, экспортын хүчин чадлыг хориос гучин хувиар нэмэгдүүлсэн гэж мэдээлжээ.
Түүнчлэн Энэ хэрэгт одоогийн Зам, тээврийн сайд Дэлгэрсайханы ашиг сонирхлын асуудал хөндөгдөж эхэллээ. Дэлгэрсайхан нь Бямбабаатартай хамтран “Ханги эко логистик” компанийг эзэмшдэг бөгөөд уг компани Ханги боомтын автомат удирдлагатай тээврийн чиглэлд давуу эрх тогтоосон байж болзошгүй гэж үзэж байна. Мөн “Монголиан транс ложистик” концессоор дамжуулан боомтын тээвэр, логистикийн салбарт давуу байдал үүсгэсэн нь хилийн бүсэд хувийн монополь бий болгосон гэх шүүмжлэлтэй давхцаж буй юм.
Ийнхүү нэг Засгийн газрын танхимд хамт ажиллаж буй сайд нар бие биеэ “улсын хил наймаалсан” гэх утгатай хэрэгт холбогдуулан шалгуулахаар материал шилжүүлсэн нь хоёр мянга хорин зургаан оны улс төрийн хамгийн хурц маргаантай сэдвүүдийн нэг болж хувирлаа. Дэлхий нийт сансар огторгуйн технологийн хөгжлөөр урагшилж байхад Монголын төрийн өндөр албан тушаалтнууд “Боомтын сэргэлт” бодлогын нэрийн дор хилийн зурваст газар олголт, тээврийн хувийн монополь тогтоох асуудалд анхаарал төвлөрүүлж байгаа нь татвар төлөгчдийн бухимдлыг нэмэгдүүлж байна.
Одоогоор уг хэрэгт албан тушаалын гэмт хэрэг болон мөнгө угаах шинж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа. Боомтын газар олголт, тээвэр логистикийн асуудал нь улс төрийн ашиг сонирхол, стратегийн бүсийн бодлогын ил тод байдал, эрх мэдлийн хяналтын асуудлыг хөндсөн энэ оны хамгийн маргаантай сэдвүүдийн нэг хэвээр байгаа юмаа.


Б.Зул
www.BOLOD.mn


скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen