Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

 

Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах төлөвлөгөө нь орон нутгийн иргэд, байгаль орчны судлаачдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Уг орд нь алт, зэс, нүүрс бус химийн 17–21 дүгээр элементүүдийг агуулдаг бөгөөд түүнтэй зэрэгцэн ураан болон тори зэрэг цацраг идэвхит бодис ихээр гарч ирэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Цацраг идэвхит эдгээр элементүүд хүний нүдэнд үл үзэгдэх, гарт барагдашгүй байдлаар агаар мандалд тархаж, ус, хур тунадас, салхиар дамжин өргөн нутгийг хамарч болзошгүй аюулыг дагуулдаг. Олон улсын практикт ийм ордыг өөрийн нутагт олборлохоос татгалзаж, хөгжиж буй орнуудад гаргуулж байгаа тохиолдол элбэг ажиглагддаг.

Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Монгол Улс зөвхөн нүүрснийхээ экспортоор жилд 9 тэрбум төгрөгөөс дээш орлого олох боломжтой байхад газрын ховор олборлолт нь асар их хэмжээний хүдрийг боловсруулж, харьцангуй өчүүхэн бүтээгдэхүүн гаргадаг, үр ашиг муутай, эрсдэл өндөртэй үйлдвэрлэл юм.

 

Ховд, Буянт голын сав газрын малчид болон 2,000 гаруй ногоочны амьжиргаа хохирох, томоохон голууд болон нуурын арлын хадлан бэлчээрт нөлөө үзүүлж, мал сүргийн генийн өөрчлөлтөд хүргэж болзошгүй гэж орон нутгийнхан болгоомжлж байна. Ойролцоох суурьшмал бүс нутгийн хүн амд ургийн гажиг үүсэх нөхцөл бүрдэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэсэн дүгнэлт гарч байна.

 

Их нуурын хотгор нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч, хүн малын болон усалгаатай газар тариалангийн усны гол эх үүсвэр болдог стратегийн ач холбогдол бүхий нутаг юм.

Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бүрэн дуусаагүй, үйлдвэрлэлийн технологи нь тодорхой бус, экосистем болон хүн, амьтан, ургамалд үзүүлэх нөлөө нь бүрхэг хэвээр байгаа нь нэмэлт эргэлзээ төрүүлж байна.

 

Иргэний нийгмийн төлөөлөгчид төслийн үйл ажиллагааг нэн даруй зогсоож, Халзан Бүрэгтэйг 20 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтанд авахыг эрх бүхий байгууллагуудаас шаардаж байна.

 

Тэдний үзэж байгаагаар авилга, ил тод бус байдлаас ангижирч, байгаль орчинд ээлтэй технологи нэвтэрч, дотоодын өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдсэний дараа л уг ордыг эргэлтэнд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

 

Д.Дандархүү

Сэтгэгдэл (2)

Andrebut
Andrebut
Друзі! Як часто буває: хочеш знайти толкову пораду щодо ремонту або будівництва, а доводиться перелопатити тонну сайтів, перш ніж натрапиш на якісний матеріал. А коли всі якісні сайти зібрані докупи — це справжня економія часу. Власне, такий ресурс як ioutubild.space — своєрідний будівельний компас. На одній сторінці зібрані найкращі українськомовні сайти за темами: - будівельні технології та архітектурні рішення; - дизайн інтер'єрів та ідеї; - корисні інструкції для домашніх умільців; - оздоблення та життєві хитрощі; - садово-городні роботи та життя на селі. Використовуйте цей сайт як відправну точку для пошуку ідей і перевірених порад. Ось пряме посилання: ioutubild.space Зберігайте у вибраному та заощаджуйте години пошуку!
StevenNeorm
StevenNeorm
Здравствуйте! Случайно зашел на Ваш web сайт - по всей видимости ему требуется доработка. Меня зовут Сергей. Я более 10 лет занимаюсь разработкой сайтов любый сложности. Я могу предложить: - Разработать обсалютно новый сайт с нуля; - Доработать Ваш существующий сайт; - Выполнять поддержку сайта; - Обновлять все материалы на сайте; - Модернизировать и развивать сайт - добавлять новые функции и сервисы. Мои услуги стоят недорого. Пожалуйста сообщите - планируете ли Вы в ближайшее время создать новый сайт или вносить какие либо изменения в существующий. Если да - кратко опишите что необходимо разработать - в ответ я рассчитаю стоимость разработок и смогу предложить различные варианты. С уважением, Сергей. Мой email: sleetteric@bk.ru
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen