Зеленский: Ираны дайн дэлхийн анхаарлыг Украин дахь дайнаас холдуулж байна

Владимир Зеленский Ираны дайн дэлхийн анхаарлыг Украин дахь нөхцөл байдлаас холдуулж байгааг анхаарууллаа. Тэрбээр АНУ-тай техникийн хэлэлцээр үргэлжилж байгаа ч Ираны асуудал намжих хүртэл өндөр түвшний уулзалт хийх боломж хязгаарлагдмал байгааг онцлов.
Зеленский хэлэхдээ, Иран болон Украины асуудлаарх хэлэлцээг Стив Виткофф, Жаред Кушнер тэргүүтэй АНУ-ын баг удирдаж байгаа нь тодорхой сорилт болж байгааг дурдсан юм. Тэрбээр АНУ Ираны нөхцөл байдалд анхаарч байгааг ойлгож байгаа ч Украин дахь дайн үргэлжилж буйг мартаж болохгүй гэв.
Энэхүү мэдэгдэл нь Европын Холбоо Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох шийдвэрийг баталсны дараахан гарчээ.