“Оюутолгой” ХХК нөхөн сэргээлтийн9.9 тэрбум төгрөгийг төлжээ


Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газраас өгсөн шаардлагыг биелүүлэх хүрээнд Оюутолгой ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулсан байна.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцсоноор нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлжээ.
Энэхүү зөрчлийг арилгуулах ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 39.4-т заасан зохицуулалт, мөн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen