И.Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хоёр хувьцаа өгөхөө амлав


Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск АНУ-ын 18 хүртэлх насны хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр хувьцаа өгөхөө мэдэгдэж, өмнөх амлалтаа хоёр дахин нэмэгдүүлжээ.

Түүний амлалтын дагуу нэг хувьцааг SpaceX компани шинээр гаргаж өгөх бол нөгөө хувьцааг Маск өөрийн эзэмшлээс хандивлах аж. Нийт 70–72 сая хүүхдэд тараах тооцоогоор энэхүү бэлэг нь тухайн үеийн хувьцааны үнээр ойролцоогоор 18 тэрбум ам.долларын өртөгтэй байна.
SpaceX компанийн хувьцааг ирэх арванхоёрдугаар сард шилжүүлэхээр төлөвлөж байгаа бол Маскийн хувийн хувьцааг эзэмшлийн шилжүүлгийн хязгаарлалт дуусах 2027 оны зургаадугаар сард өгөхөөр мэдэгджээ.
Хувьцааг хүүхдүүдийн Trump Accounts нэртэй хөрөнгө оруулалтын дансанд шилжүүлэхээр SpaceX мэдэгдсэн ч Маскийн хувийн хувьцааг бүх хүүхдэд ямар механизмаар тараах нь одоогоор бүрэн тодорхойгүй байна.
Одоогийн үнээр нэг хүүхдэд өгөх хоёр хувьцаа ойролцоогоор 254 ам.долларын үнэтэй бөгөөд хувьцааны ханш өөрчлөгдөхөд энэ үнэ дагаад өсөж, буурах боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen