Илон Маск дахин их наядтан боллоо


Дэлхийн хамгийн баян хүн Илон Маскын нийт хөрөнгө 1 их наяд ам.долларыг дахин давж, тэрбумтны ангиллаас их наядтны түвшинд хүрчээ.
Forbes-ийн тооцоолсноор Маскын хөрөнгө 2026 оны аравдугаар сарын 5-нд ойролцоогоор 1.046 их наяд ам.долларт хүрсэн байна.
Үүнд түүний эзэмшдэг SpaceX болон Tesla-гийн хувьцаа, бусад хөрөнгийн үнэлгээ голлон нөлөөлжээ. SpaceX-ийн хувьцааны үнэ өссөнөөр Маскын нийт хөрөнгийн үнэлгээ богино хугацаанд огцом нэмэгдсэн байна.
Гэхдээ 1 их наяд ам.доллар гэдэг нь Маскын дансанд бэлэн мөнгөөр байгаа хэмжээ биш бөгөөд эзэмшиж буй компаниудын хувьцаа болон бусад хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тооцсон нийт хөрөнгө юм.
Маск өмнө нь энэ босгыг давсан ч хөрөнгийн үнэлгээ нь буурснаар дахин доошилж байсан бөгөөд ийнхүү дахин 1 их наяд ам.долларын босгыг давлаа.

Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen