Шатахууны хомсдлыг далимдуулж, АИ-92-ыг "Евро-92" гэж өндөр үнээр зарсан компанийн лицензийг цуцлав


"Юнайтэд бест ойл" ХХК Засгийн газрын дэмжлэгтэй 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байжээ

Шатахууны хомсдолд орсон жолооч нарт энгийн АИ-92 бензинийг "Евро-92" нэрээр литрийг нь 1900 төгрөгөөр илүү үнэтэй зарсан "Юнайтэд бест ойл" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарчээ. Лабораторийн шинжилгээгээр бүтээгдэхүүн нь энгийн АИ-92 гэдэг нь нотлогдсон аж.

Түүнчлэн Ж.Сэргэлэн шатахууны нөөцийн агуулах барина гэх нэрийдлээр Засгийн газрын дэмжлэгтэй 5.6 тэрбум төгрөгийн зээлийг Голомт банкаар дамжуулан авчээ. Гэтэл өөрийн агуулахтай компани иргэдийн хэрэгцээ хамгийн ихэссэн үед энгийн бензинийг өндөр үнэтэй бүтээгдэхүүн болгон борлуулсан нь тогтоогдсон.

Иймд зөвхөн тусгай зөвшөөрлийг цуцлаад зогсохгүй, компанийн үйл ажиллагаа, үнийн зөрүүнээс олсон орлого, төрийн дэмжлэгтэй зээлийн зарцуулалтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай байна.


П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen