Мал нядалгааны газруудаас ирж байгаа бохир ус шинэ цэвэрлэх байгууламжаас тавьдаг стандартаас 30-50 дахин их бохирдолтой ирж байна
Нийслэлийн хэмжээнд байдаг 259.3 км шугамаар дамжсан бохир ус цэвэрлэх байгууламжид ирдэг. Улмаар шинээр ашиглалтад орсон цэвэрлэх байгууламж стандартын шаардлага хангасан технологийн усаа дулааны 3,4-р цахилгаан станцуудад нийлүүлдэг. Гэвч мал нядалгааны газруудаас ирж байгаа бохир ус шинэ цэвэрлэх байгууламжаас тавьдаг стандартаас 30-50 дахин их бохирдолтой ирж байгаа нь ихээхэн хэмжээний хүндрэл учруулдаг байна.