Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо



Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологи бүхий ус хангамжийн шинэ эх үүсвэр болох Баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулсан. Арваннэгдүгээр сарын 2-ны өглөө эх үүсвэрээс ус дамжуулах ф700-1000мм голчтой 9 км шугамыг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, 14 мянган шоо метр усыг өдөрт нийлүүлж эхэллээ.
Нийслэлчүүд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг. Харин Баруун эх үүсвэр нь хоногт 130-144 мянган шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том усан хангамжийн эх үүсвэр болж байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen