Германд амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үймээн болж, дэлгүүрүүдийг дээрэмджээ


Германы 34 хотод амьжиргааны өртгийн өсөлт, боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилттэй холбоотой асуудлыг эсэргүүцсэн залуусын жагсаал аравдугаар сарын 31-нд болжээ.

“Gen Z regelt” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан жагсаалын үеэр оролцогчид амьжиргааны зардлыг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цэргийн албыг албадан хаалгахгүй байхыг шаардсан байна.
Гэвч Франкфурт хотод жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, зарим этгээд дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, эд хөрөнгө сүйтгэжээ. Мөн цагдаа нар руу чулуу, шил болон шатах бөмбөг шидсэн байна.
Германы цагдаагийн мэдээлснээр, уг мөргөлдөөний үеэр 100 гаруй цагдаа гэмтэж, 54 хүнийг баривчилсан аж. Мөн 17 дэлгүүрийн цонх, эд хөрөнгө гэмтсэн бөгөөд дор хаяж хоёр дэлгүүр дээрмийн хэрэгт өртжээ.
Ийнхүү амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал зарим хотод хүчирхийлэл, үймээн самуун болж хувирсан байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen