Т.Аубакир сайдын хариуцсан халамжийн сангаас 182 гадаадын иргэнд тэтгэмж олгосон уу?


Монгол Улсын харьяатаас гарч, Казахстаны иргэн болсон 182 хүнд нийгмийн халамжийн тэтгэмж үргэлжлүүлэн олгосон байж болзошгүй асуудал илэрчээ. Уг асуудлаар АТГ зургаан албан тушаалтанд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад энэ сарын 21-нд прокурорт шилжүүлсэн байна.

Харин салбарын сайд Т.Аубакир өнөөдөр энэ талаар тайлбар хийхдээ асуудлыг зөвхөн Баян-Өлгий аймагт гарсан зөрчил мэтээр ойлгож болохгүй, улсын хэмжээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо доголдсоны илрэл гэв. Түүний хэлснээр, иргэншлээ сольсон болон нас барсан иргэдийн мэдээлэл системээр цаг тухайд нь дамждаггүйгээс тэтгэмжийн олголт үргэлжилдэг аж.
Гэвч системийн доголдол гэдэг тайлбараар хууль бус олгосон эсэх, төсвөөс хэдий хэмжээний мөнгө зарцуулсан, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг орхигдуулж болохгүй. Тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмжийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул 50 тэрбум төгрөг нэмж төсөвлөж, 2027 онд 193 тэрбум төгрөг болгохоор ярьж буй энэ үед халамжийн мөнгөний зарцуулалтад тавих хяналт онцгой чухал.
Сайд өөрийг нь шалгаж байгаа асуудал биш, өөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулсан хэмээн тайлбарласан ч салбарын хяналт, зохион байгуулалтын хариуцлагаас зугтах боломжгүй. Гол нь 182 хүнд хэдий хэмжээний мөнгө олгосон, хууль зөрчсөн эсэх, буруутай албан тушаалтнууд хэн болохыг ил тод тогтоох шаардлагатай байна.

П.Самдан
www.BOLOD.mn

Сэтгэгдэл (1)

ScottmaitH
ScottmaitH
Брянск купить Molly: MDMA HQ кокаин купить Цимлянск купить гашиш Солнечный берег купить закладку Мефедрон [мелкие камни/мука] HQ Москва Северный купить закладку Героин в камнях Bigrc в обход блокировки
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen