Баян-Өлгийд гадаадын иргэн, харьяатын газрын барилга барихад 986 сая төгрөг төсөвлөжээ


Хууль зүй, дотоод хэргийн яам 2027 онд нийт 1.9 их наяд төгрөгийн төсөв зарцуулахаар төлөвлөжээ. Үүний 1.8 их наяд нь урсгал зардал, 98 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал байна.

Хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас мансууруулах бодистой тэмцэх тусгай тоног төхөөрөмжид 3.6 тэрбум, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаагийн багийн тоног төхөөрөмжид 6.7 тэрбум, орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын телекамер суурилуулахад 2.8 тэрбум төгрөг тусгажээ.
Мөн 112 дугаарын нэгдсэн дуудлагын цахим системд 13.1 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх онд 4.2 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин Баян-Өлгий аймагт Гадаадын иргэн, харьяатын газрын барилга барихад 986 сая, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн алба хаагчдын 20 айлын орон сууцыг засварлахад 1.6 тэрбум төгрөг тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen