2030 он гэхэд 40 мянган айлын орон сууц барих төлөвлөгөө танилцууллаа


2030 он гэхэд төрийн мэдлийн 40 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөний хүрээнд иргэдийг орон сууцтай болгох дөрвөн хувилбар танилцуулжээ.

Нэгдүгээрт, сарын 700 мянган төгрөгөөр түрээсийн орон сууцанд амьдрах боломжтой. Хоёрдугаарт, сарын 720 мянган төгрөг төлж, 20 жилийн дараа орон сууцаа өмчлөх хувилбар санал болгож байна. Гуравдугаарт, түрээсийн төлбөрөөс гадна сар бүр 860 мянган төгрөгийг таван жилийн турш хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаагаа бүрдүүлэх боломжтой аж. Энэ хугацаанд хуримтлуулах нэмэлт төлбөр нийт 51.6 сая төгрөг болно. Дөрөвдүгээрт, орон сууцны үнийн 50 хувийг түрээс эсвэл түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 50 хувийг зээлээр санхүүжүүлэх хамтын өмчлөлийн загварыг танилцуулжээ.
Эдгээр хувилбар нь иргэдийг их хэмжээний урьдчилгаа төлбөрийг нэг дор төлөх шаардлагаас чөлөөлж, санхүүгийн боломждоо тохируулан орон сууцтай болох нөхцөл бүрдүүлэх зорилготой. Гэхдээ хөтөлбөрийн хамрагдах шалгуур, гэрээний нөхцөл, нийт төлбөр болон өмчлөх эрх шилжих журмыг албан ёсоор баталгаажуулах шаардлагатай байна.

Л.Чимэг
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen