Орон сууцны захиалгын залиланд өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг Засгийн газарт дахин чиглэл өгч шийдвэрлүүлнэ


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцны захиалгын хохирогчдын асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт дахин чиглэл өгөхөөр боллоо. Улсын хэмжээнд 95 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй 106 орон сууцны төсөл асуудалтай байгаагаас 37 нь барилгын зөвшөөрөлгүй эхэлж, 69 нь хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Мөн 800 гаруй төсөл зогсонги байдалд орж, 80-100 мянган иргэн хохирсон бөгөөд 120 мянга гаруй захиалагчийн эрх ашиг хөндөгджээ. Орон сууц захиалгын залилантай холбоотой 86 компанид холбогдох, 2,569 иргэнийг хамарсан, нийт 206 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шалгаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалах хуулийн төслүүд боловсруулж байгаа бөгөөд барилгын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй үед захиалга авч, хөрөнгө татахыг хязгаарлах зохицуулалт тусгасныг мэдээллээ. Мөн барилгын зөвшөөрөл, сууцны мэдээллийг нэгтгэсэн цахим мэдээллийн санг 2026 оны арваннэгдүгээр сард нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen