Согтуугаар жолоо барьсан жолооч 11 настай хүүхэд мөргөж гэмтээжээ

2026 оны есдүгээр сарын 13-нд “хүүхэд автомашинд дайруулсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтаар “Toyota Prius” автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон байна.
Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг анхааруулж, жолооч нарыг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг уриаллаа.