Монгол Улсын Засгийн газраас орон сууцны залилангийн хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо

Монгол Улсын Засгийн газраас орон сууцны залилангийн хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
-Иргэдээс захиалга авсан ч, баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулж, иргэдийн хохирлыг барагдуулна.
-Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр анхаарна.
-Ирэх хичээлийн жилээс сошиал сүлжээг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглахгүй байхаар БСШУ-ны сайдтай хамтарч ажиллана.
-Нэр нүүрээ нуусан хуурамч сошиал хаягуудыг хязгаарлаж, залилангийн гэмт хэргүүдийг таслан зогсооно. Үзэл бодлоо хэлэх эрхийг таслахгүй, гэмт хэргийг таслан зогсооно. https://mojha.gov.mn/content/6a5f01eeb024d35b21dd1559