Трамп ОХУ-ын эсрэг шинээр хэрэгжүүлэх зарим хориг арга хэмжээг түр түдгэлзүүлэв


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны аравдугаар сарын 16-нд ОХУ-ын эсрэг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим хориг арга хэмжээ, тарифыг түр түдгэлзүүлэх захирамж гаргажээ. Тэрбээр уг шийдвэрийг АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэж байна гэж тайлбарласан байна.

Эдгээр арга хэмжээ нь ОХУ-ын эсрэг эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх зорилготой хуульд тусгагдсан бөгөөд Оросын газрын тос, байгалийн хийн томоохон худалдан авагч орнуудад 100 хүртэлх хувийн тариф ногдуулах зохицуулалт багтжээ.
Гэхдээ Трампын шийдвэрээр ОХУ-ын эсрэг өмнө нь хэрэгжиж байсан бүх хориг цуцлагдаагүй. Харин шинэ хуулиар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим хориг, хязгаарлалт болон тарифын үйлчлэлийг түр чөлөөлсөн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эдгээр арга хэмжээний эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэхэд 60 хүртэл хоног зарцуулж магадгүй гэж мэдэгджээ. Шийдвэр нь ОХУ-д үзүүлэх дарамтыг сулруулж болзошгүй хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон АНУ-ын зарим хууль тогтоогч шүүмжилсэн байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen