Гэдэсний бичил биетэн сэтгэл гутралын шинж тэмдгийг бууруулахад нөлөөлж болохыг судалжээ

Хүний гэдсэнд амьдардаг бичил биетнүүд хоол боловсруулалтаас гадна дархлаа, мэдрэлийн тогтолцоотой харилцан нөлөөлдөг. Эрдэмтэд гэдэс, тархины хоорондын холбоо болон микробиомын өөрчлөлт сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдгийг судалж байна.
2023 онд JAMA Psychiatry сэтгүүлд нийтлэгдсэн, 49 хүнийг хамруулсан туршилтаар пробиотикийг сэтгэл гутралын стандарт эмчилгээтэй хавсран хэрэглэхэд зарим шинж тэмдэг сайжирч болох үр дүн гарчээ.
Гэвч тус эмчилгээг гаж нөлөөгүй гэж батлах хангалттай нотолгоо байхгүй бөгөөд үр дүнг илүү өргөн хүрээний судалгаагаар баталгаажуулах шаардлагатай гэжээ.
Б.Зул
www.BOLOD.mn