Баавгай бол зүгээр нэг махчин амьтан биш, байгалийн “инженер” юм

Баавгайг хүчирхэг махчин амьтан гэдгээр нь бид сайн мэднэ. Гэвч байгальд гүйцэтгэх үүрэг нь үүнээс хавьгүй өргөн бөгөөд эрдэмтэд баавгайг зарим тохиолдолд “экосистемийн инженер” хэмээн тодорхойлдог.
Учир нь баавгай зөвхөн өөрийн идэш тэжээлийг олж идээд зогсохгүй, ургамал ургах, хөрс шим тэжээлээр баяжих, ойн амьдралын тэнцвэр хадгалагдахад ч нөлөөлдөг байна.
Тухайлбал, баавгай жимс идсэнийхээ дараа үрийг ялгадасаараа дамжуулан өөр газарт тараадаг. Ингэснээр ургамал шинэ орчинд ургах боломж бүрддэг. Харин загас барьж иддэг бүс нутагт баавгай загаснаас авсан шим тэжээлийг ой, хөрсөнд дамжуулахад оролцдог.
Мөн зарим баавгай модны холтос, модны доторх шавжийг ухаж идэхдээ амьдрах орчныг өөрчилж, бусад организмд нөлөөлдөг.
Ийнхүү баавгай нь байгалийн олон үйл явцад оролцож, нэг зүйлийн амьтны үйл ажиллагаа бүхэл бүтэн экосистемд хэрхэн нөлөөлж болохыг харуулдаг.
Гэхдээ эдгээр үүрэг нь баавгайн төрөл зүйл, амьдрах орчноос шалтгаалан ялгаатай. Монголын хүрэн баавгайд дээрх нөлөөлөл ямар хэмжээнд илэрдгийг тогтоохын тулд тусгай судалгаа шаардлагатай.
Байгальд амьтан бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Харин баавгайн хувьд тэр үүрэг нь ой, ургамал, хөрс, бусад амьд биетийн хоорондын холбоонд чухал нөлөө үзүүлдэгт оршино.
Б.Зул
www.BOLOD.mn