Баавгайд бариулсан иргэний биеийн байдал мэс заслын дараа тогтворжжээ


Баавгайд бариулж, хүнд гэмтсэн иргэний биеийн байдал мэс заслын дараа тогтворжсон талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Тухайн иргэн 2026 оны аравдугаар сарын 7-ны шөнийн 01:00 цагийн үед тус төвийн салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн иржээ.
Эмнэлгийн мэдээлснээр, иргэн толгойн хэсэгтээ том хэмжээний хуулралттай шарх, цөмрөлт, цууралт бүхий гэмтэл авч, цээж, хэвлийн хэсэгт дарагдаж, шахагдсан зовиуртай байсан байна.
Эмнэлгийн ажилтнууд шуурхай тусламж үзүүлж, мэс засал хийсэн бөгөөд одоогоор эмчилгээг үргэлжлүүлэн, биеийн байдлыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen