ЦЕГ: 8 давхраас лифттэй унасан иргэдээс нэгнийх нь хөл гэмтсэн

Цагдаагийн байгууллагад "БГД-ийн 2 хороо нутагт байрлах Гранд плаза төвийн оффисийн барилгын 8 давхраас липт унаж дотор байсан 7 хүн гэмтсэн" гэх мэдээлэл энэ өдрийн 17.40 минутын орчимд ирсэн байна. Энэ талаар ЦЕГ:
-Хэргийн газар бүрэлдэхүүн очсон ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тог тасарнаас цахилгаан шат зууралттай доош унаж, дотор байсан 7 иргэнээс 1 иргэний хөл гэмтсэн бусад иргэдийн биеийн байдалд гэмтэл одоогоор тогтоогдоогүй гэх урьдчилсан мэдээлэлтэй байгаа ч гэмтлийн талаар мэргэжлийн байгууллага ирж, тусламж үйлчилгээг үзүүлж байна гэлээ.
Шалгалтын явцад лифтний ослын тоормос ажиллаж, зууралттай унасан байна.