Хүүхдийн баяраар 204 хүүхэд бэртэж, эмнэлгийн тусламж авчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс 73 нь охин, 131 нь хүү байсан бөгөөд ихэнх хүүхэд унаж бэртсэн байна. Мөн насны онцлогоос шалтгаалан хүүхдүүдийн авсан бэртлийн хэлбэр харилцан адилгүй байжээ.
Хүүхдийн баярын үеэр тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний төвүүд болон олон нийтийн арга хэмжээнд хүүхдүүд олноор оролцсон нь бэртэл гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Иймд эмч, мэргэжилтнүүд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, олон нийтийн газар болон тоглоомын орчинд аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.